Энэ сарын 3-нд нийт 20240 хүнд хийснээс 11 хүнд халдвар илэрчээ. Үүнээс нийслэлд гурван тохиолдол бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга мэдээллээ.
Бүртгэгдсэн гурван тохиолдлын нэг нь автобус баазын ойрын тохиолдол байна. Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр автобусны жолооч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-өөс хойш ажилдаа очоогүй байжээ. Ажилдаа ирж, очиход нь хамт явдаг зэрэг ойрынх нь 17 хүнийг тусгаарласан. Баазын нийт 500 гаруй ажилтнаас түргэвчилсэн оношлуур, PCR шинжилгээгээ хийнээс халдвар илрээгүй байна. Мөн жолоочийн хавьтал болсон гэх эрсдэлтэй 600 гаруй хүнээс халдвар илрээгүй гэлээ.
Б.Бат