Орхон аймагт мод түлээний үйл ажиллагаа явуулдаг "Бугат" зах дээр борлуулагч болон иргэний хооронд зрчил гарчээ. Тодруулбал, борлуулагч борлуулалтынхаа үнийг нэмэгдүүлсэнд иргэд бухимдаж ийн маргаан гарсан аж.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга "Орхон аймаг, Эрдэнэт хотод үүсээд буй модны ченжүүдийн үгсэн хуйвалдаж зохиомол хомсдол үүсгэж буй асуудалд ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын байгууллага, Байгаль орчны байгууллагатай хамтарсан хяналт шалгалтын удирдамжийг гаргаж буруутай этгээдийг 20,000,000 төгрөгөөр торгох, модыг хураан авч улсын орлого болгох, өнгөрсөн жил (2019 он)-ийн борлуулалтын орлогын 6 хувиар торгох шаталсан арга хэмжээг шууд авна" гэлээ.
Сэтгэгдэл (1)