Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Мөнхсайхан: Ковид-19 халдварын эсрэг вакцинд зориулж төсөвт 47 тэрбум төгрөг суулгасан

2020-12-05
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн яам Ковид-19 халдварын эсрэг вакцин дээр ямар байр суурьтай байгаа талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.


-Ковид-19 халдварын эсрэг вакцины захиалга, бэлтгэл хэрхэн хийгдэж байгаа вэ?

-Ковид-19 халдвар дэлхий нийтэд гарсан цагаас эхлэн улс орнууд судалгаа хийж, вакцины талаар ярьж, үр дүнтэй, чанартай, аюулгүй вакциныг дэлхий нийтээрээ хүлээж байна. Монгол Улсын хувьд “Дархлаажуулалтын тухай хууль”-тай дэлхийн цөөн орны нэг. Манай улс хүн амаа дархлаажуулатанд хамруулах ажлыг олон жилийн хугацаанд өөрийн тогтсон мэргэжлийн баг, бүтцээр дамжуулан хийдэг системтэй болсон. Үүний нэг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын алба юм. Харин Ковид-19 халдварын эсрэг вакциныг сонгох, судлах, захиалга хийх бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэд хэдэн ажлын хэсэг гараад ажиллаж байна. Эдгээр ажлыг ЭМЯ-ны дэргэдэх Дархлаажуулалтын Зөвлөх хороо удирдан чиглүүлж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Ард иргэдээ ковидын вакцинд хамруулах төлөвлөгөөний дагуу энэ оны төсөвт тодотголоор 20 тэрбум, ирэх оны төсөвт 27 тэрбум гээд нийт 47 тэрбумыг тусгасан. Мөн нэмэлт санхүүжилт дээр Дэлхийн банк болон бусад донор байгууллагуудтай хамтран ажиллана.

Дэлхийн банкны хувьд  вакцины нийлүүлэлттэй илүү оролцоотой байдаг учраас бидэнд цаг алдахгүй авах боломжийг илүү олгох юм. Бидний зүгээс вакцин авах хүсэлтээ албан ёсоор өгсөн, нийлүүлэлт хийнэ гэдгээ бидэнд илэрхийлсэн байгаа.

-ДЭМБ-аас ямар зөвлөмж өгч байгаа вэ?

-ДЭМБ-аас арваннэгдүгээр сарын 16-нд гаргасан удирдамж, зөвлөмжийн дагуу үндэсний хэмжээнд Коронавируст халдварын эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулах удирдамж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг шинэчлэн боловсруулж байна. Энэхүү удирдамжийн хүрээнд вакциныг хүлээн авснаас хойш нэг долоо хоногийн хугацаанд дархлаажуулалтын нэгжид хүргэж, зорилтот бүлгийн хүн амыг богино хугацаанд вакцинжуулах, шинэ вакциныг хэрэглэх талаар эрүүл мэндийн ажилтныг сургах зэрэг цогц үйл ажиллагааг зохион байгуулна. 

ДЭМБ-аас боловсруулсан вакцин нэвтрүүлэх бэлэн байдлын үнэлгээний аргачлалын (VIRAT) дагуу үнэлгээг хамтрагч байгууллагууд болон олон улсын байгууллагуудын оролцоотой хийж, төлөвлөгөөний дагуу ВДГА байгууллагад хүсэлт хүргэнэ.

-Ковид-19 халдварын эсрэг вакцинд хамрагдах зорилтот бүлэг гэдэгт хэн хэн орох вэ?

-Дархлаажуулалтын хуульд зааснаар “заавал хийх дархлаажуулалт”, “нөхөн дархлаажуулалт”, “нэмэлт дархлаажуулалт”, “сайн дурын дархлаажуулалт”, “тархвар судлалын заалт”-аар дархлаажуулахыг заасан байдаг. Ковид-19 халдварын хувьд эдгээрийн “тархвар судлалын заалт”-аар буюу халдварт өвчний голомтод халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний үндэслэлээр хийгдэнэ. Аливаа вакцинд хүн амыг хамруулахдаа дэлхий нийтэд баримталж буй чиг хандлага, дархлаажуулах стратеги, үйлдвэрлэгчийн заавар, халдварын тархвар зүйн судалгаа зэрэг шинжлэх ухаанч нотолгоонд тулгуурлан маш хянамгай байдлаар тухайн вакцинд хамруулах хүн ам, зорилтот бүлгийг тодорхойлдог. Олон улсад Ковид-19 вакцинд зорилтот бүлэг уушги, зүрх судас, бөөрний эмгэг, хавдар, чихрийн шижин өвчний 1, 2 дугаар зэрэгтэй архаг суурь өвчтэй хүмүүс,  60-аас дээш насныхан, халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, тусгай чиг үүрэг бүхий ажил мэргэжлийн хүмүүс, албан хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийг хамруулахыг санал болгосон. Харин 0-18 насны хүүхдийг хамруулахгүй бөгөөд манайд энэ насны 1.2 сая хүүхэд байна.
 
-Ковид -19 халдварын эсрэг манай улс дэлхийн улс орнуудын жишгийг дагаж байгаа ву?

-Дэлхий нийтийг хамарч буй цар тахлын үед улс орнууд өндөржүүлсэн, хатуу хөл хорионы зарчмаар урьдчилан сэргийлэх, эрсдэл багатай даван туулахыг хичээж байна. Бид ч мөн энэ сургамж, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шаардлагатай бүх арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. ДЭМБ-аас мэдээлснээр Ковид-19 халдвараас сэргийлэх чиглэлд 48 вакцин эмнэлзүйн туршилт судалгаанд, 164 вакцин эмнэлзүйн туршилт судалгааны өмнөх шатанд явж байна. Эмнэлзүйн туршилт судалгаанд орсон 48 вакцинаас 21 вакцин I дэх шатанд, 13 вакцин I-II дахь шатанд, 3 вакцин II дахь шатанд, 11 вакцин III шатны судалгааг давж гарахад нэлээн ойртоод байна.

Монгол Улс цөөн хүн амтай, нөгөө талаар эдийн засгийн болон эрүүл мэндийн салбарын өнөөгийн чадавхаа тооцон Монгол Улсын Засгийн Газраас боломжит бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Ковид-19 халдвар гарснаас хойш вирусний халдварыг эрт илрүүлэх антиген суурьтай түргэвчилсэн сорил, халдварын дараах эсрэг бие, иммуноглобулин (IgM,IgG), мөн оношлох, эмчлэх аргууд гарсан. Үүний дагуу бид оношилгоо, илрүүлгийг хийгээд явж байна.

Өнөөдрийн манай улсын ашиглаж буй оношилгооны систем, оношлуур нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн улс орнуудаас албан ёсны бичигтэй нь авч байгаа. 

 Ковид-19 дээр бид эрүүл мэндийн тогтолцоо, үр нөлөөний судалгаа хийн урьдчилсан үр дүнг тооцон, судалгааг өргөжүүлээд явж байна. Энэ талын судалгаа тасралтгүй хийгдэж, бид ололт, сургамж дээрээ дүгнэлт хийн сайжруулах тал дээр анхаараад ажиллана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 23 градус дулаан байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэн: (64.119.19.63)
    Төсөвдөө нэр заагаад тодорхой оруулсан бол хэл үг гарахгүй л дээ, харин УИХ-ын гишүүдийн "тойрогтоо " зарцуулах мөнгө шигээ нуугдмал байлгахаар хардалт, сэрдэлт гарах нь аргагүй л дээ.
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (192.82.73.94)
    Demb iin ugendee ordovgui l yum ba lee. Irgeddee bolohoor hudla medelel ogno.
    2020 оны 12 сарын 05 | Хариулах
  • Ахмад настан (192.82.70.105)
    Та нар төсөвтөө үнэхээр иөнгө суулгасан юи бол тэр мөнгөөрөө оросоос вакцин авалдаа.Дэлхийн банзны зээлээр ДЭМБ аар дамжуулж авах гөвэл тэд хамгийн муу вакцин тулгаж өгнө.Та нар нэгч гэсэн ард иүмнээ бодоод өөхсдөө мэдээд ард түмнийхээ хүсэлтийг биелүүлж хайрлалдаа.Энэ сайд энэ олон вакцин ярьж бидний толгойг эргүүлэх гээд хэрэггүйг анхааруулья.Хэрэв янз бүрийн шалтгаан тооцож өөр вакцин оруулж ирж биднийг туршилтын тууоай болгох гэвэл бид эрс шийдвэртэй зохион байгуулалттай тэмцэнэ шүү.
    2020 оны 12 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    54 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    1 цаг 40 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    2 цаг 26 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    2 цаг 46 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    2 цаг 50 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    3 цаг 15 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    3 цаг 35 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    3 цаг 53 мин
  • Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
    4 цаг 2 мин
  • АНУ-ын бизнес эрхлэгчид Ковидынхоос ч том хямралтай нүүр тулж байна
    4 цаг 11 мин
  • Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
    4 цаг 19 мин
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
    4 цаг 21 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
    4 цаг 58 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1998 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    5 цаг 10 мин
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
    5 цаг 25 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 25 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
    5 цаг 27 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    5 цаг 36 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    Өчигдөр 11 цаг 26 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК