Эрүүл мэндийн яамнаас коронавирусний ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 5-нд нийт 14019 хүнд шинжилгээ хийснээс шинээр долоон тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Тодруулбал, дөрөв нь Сэлэнгэ аймагт гарсан. Энэ нь ойрын хавьтлууд байна, Гурав нь Замын-Үүдэд бүртгэгдсэн бөгөөд энэ нь гэр бүлийн хавьтал байна.
Харин Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Говьсүмбэр, Архангай зэрэг аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-ээс 16 хүн эмчлэгдэж дараагийн ажиглалтад шилжлээ” гэлээ.
А.Сүх