Эрүүл мэндийн яамнаас коронавирусний ээлжит мэдээллээ хийлээ. Энэ сарын 5-д 14019 хүнд шинжилгээ хийснээс долоон хүнд халдвар илэрчээ.
Энэ нь Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бүртгэгдэж, бусад халдвар кластер хэлбэрээр тархаж байгаа аймгуудад нэмэгдээгүй байна.
Түүнчлэн шинээр өвчилсөн кластер халдварын 13 хүн эмнэлгээс гарч байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцоллоо. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 849 бий. Үүнээс 384 нь эдгэрсэн. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 456 эмчлэгдэж байгаагаас маш хүнд хоёр байна.
А.Сүх