Эрүүл мэндийн ээлжит мэдээллийн үеэр УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл өглөө.
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Улаанбаатар хотын 19 тусгаарлах байранд 1017 хүн ажиглалтад байна. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл, автобусны жолооч, бариачтай холбоотой ойрын хавьтлуудыг тусгаарлаж байгаа.
Сүүлийн 72 цагийн байдлаар 518 хүн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэн. Энэ хугацаанд ХӨСҮТ-ээс шинжилгээ авч, шинжилгээний дүнд үндэслэн гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Харин орон нуагт 24 цагийн байдлаар 39 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна.
Өчигдөр 27 хоногтой нярайн биеийн байдалтай холбоотой асуудал үүссэн. Ингээд аймгийн Онцгой комисстой холбогдож, мэргэжлий хүмүүс нь цахимаар тодорхой заавар өгсөн" гэлээ.
А.Сүх