зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Да.Ганболд, Б.Бямбасайхан,Ч.Давааням нар энэ ондоо, он гараад С.Баяр суллагдах магадлал өндөр байна

2020-12-06
0
ЖИРГЭХ

С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс таван жилийн хорих  ял оноосон.

Харин Ч.Даваанямыг  Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон билээ.

Харин С.Баяр, Ч.Давааням нар анхан шатны шүүхийн шийдвэрийн үл зөвшөөрөн давж заалдсан юм. Давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр, уржигдар хоёр өдөр үргэлжилж, шийдвэрээ гаргасан. Тухайлбал, С.Баярт анхан шатны шүүхээс оноосон таван жилийн хорих ялыг 2,6, Ч.Даваанямд оноосон хоёр жилийн хорих ялыг нэг жил болгон бууруулахаар шийдвэрлэсэн юм. С.Баярыг өмнө нь 60 хоног хорьсон ба тэрбээр “Жаран хоног жарны бутархай” номоо хэвлүүлсэн билээ.

Мөн хэргийн холбогдогч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд  нарын хорих ялын хугацааг мөн Давж заалдах шатны шүүхээс бууруулсан юм. Тодруулбал, С.Баярцогтод анхан шатны шүүхээс оноосон 10 жилийн ялыг 4,6, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт оноосон дөрвөн жилийн ялыг 1,3 жил болгон бууруулсан билээ.

Дээрх эрхмүүдэд анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг давж заалдах шатны шүүх бууруулсан нь ихээхэн боломжийг олгож байна. Нэг үгээр бол, тэд удахгүй суллагдах нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Энэ талаар Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллан, хяналт тогтоох хуулийн зохицуулалтад  “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын /таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг, таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг, арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй/  хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно хэмээн заасан байдаг.

С.Баяр, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Давааням нар мэдээж хоригдох хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй. Мөн учруулсан хохирлоо төлсөн, ялынхаа хоёрны нэгийг эдэлсэн. Тиймээс тэднээс хамгийн түрүүнд 1-1,3 жилийн ял сонссон Да, Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Давааням нар энэ ондоо, харин он гараад С.Баяр суллагдах магадлал өндөр байна. 

 У.Тэргэл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • төрдөө гомдож байна (192.82.67.124)
    АВЛИГАЧДЫГ АВЛИГАД идэгдсэн шүүгч нар шүүх ёсгүй. ТӨР минь ШҮҮХЭЭ цэвэрлэх талаар ажлахгүй юм даа. АРАЙ дэндлээ. ЯДУУХАН эдийн засаг даахад хэцүү цалингийн фондыг ШҮҮГЧ нарт зориулж байгаа боловч шүүгчид авлигаас хөндийрөхгүй байна
    2020 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.31.181)
    Суллагдах арай л болоогүй. Баяр гуайн ял 2 жил 6 сар болж хасагдсан юм бол хуулиараа жил 3 сар ял эдлэх ёстой. Хэзээ мөрдөнд орсон бэ? Он гаргаад 5-6 сард гарч магадгүй л юм байна. Шорондоо ажил хийж байгаа бол ирэх оны 4 сард гарч магадгүй. Гэхдээ прокурор, шүүхээр дахиж орно. Шүүлтүүр өндөр шүү дээ. Хэцүү. Амбиц будаа, амьдрал яахав үргэлжлэнэ. Эр хүн шиг байж жаахан ялаа сайн эдэлж ухаарч гэмш дээ.
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.31.67)
    Энэ хулгайчууд суллагдаад дараа нь Баттулга,Хүрэлсүх хоёр зөрөөд орох юм гэсэн.
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • 2008 07 01 (202.179.21.208)
    5 zaluug hen buudaj alsan be////////////////?????????????????? 2008 07 01 Hurelsuhee chi shudraga bai l daa
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • хэхэ (64.119.16.51)
    ХАМАГ ХУЛГАЙЧ НАР ИНГЭЭД КОРОНАГААР ДАЛИМДУУЛАН СУЛЛАГДЛАА
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • офшорчид (192.82.72.16)
    Хэлэх үг алга даа.Шүүх засаглалдаа гомдмоор!!!
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.46.150)
    Идэж уудаг авилгачид ингээд ард түмнээ басаж доромжлоод бгаа юм Хүрэлсүх Баттулга 2 ийм юмыг ард түмэн чинь хүсэхгүй бгаа шүү та 2 бас сонгоогүй шүү яаралтай хуулиндаа өөрчлөлт оруул энэ авилгач шүүгч нараасаа одоо сал тэднийг шалгуул албан тушаалдаа үлдэхийн тулд улстөрийн нөлөөнд автаж бна Хүрэлсүх үнэхээр худлаа гэдэг нь батлагдаад бна ард түмэн эсэргүүцэж жагсана шүү
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • Арай л уу (66.181.190.168)
    10000 төгрөг хэдэн зуун тэрбумын хооронд ялгаа байдаггүй юм байна. 10000 төгрөг авсан гээд 10 жил, 10000000000 төгрөг авсан бол 2 жил өгдөг юм байна. Шүүгч нарт 1-р ангийн боловсрол өгчихөөд дараа нь ажилд томилмоор юм байна даа
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.46.5)
    Хэрэв энэ хулгайч нар хэргээс ингэж амархан мултарах гэж байгаа нь үнэн бол ард нь Рио Тинтогийн хуулийнхан Монголын шүүх засаглалд нөлөөлж уу эсвэл нөлөөллөө аль хэзээний тогтоосон гэсэн үг. Тийм байсан ч гэсэн хулгайч нарыг ял завшуулахгүйгээр хэргийг хүлээлгэж Рио Тинтоог буланд шахаж байгаад Монголын талын хувь нэмэгдүүлсэн гэрээг шинээр батлах,үгүй бол хөөж гаргах хосрын нэгийг сонгох цаг болсон.Харин МАН ын засгийг Рио Тинтогийн гэрээг өөрчилнө гэж хүлээхийн бол та бидний нас гүйцэхгүй . Нөгөө шударга тав бүгд зөөлөн сэнтийд залраад баяжаад завгүй болсон.
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.22.61)
    Уул нь бид ийм цөөхүүлээ байж бие биеэ барьж шоронд хориод л
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.142.132)
    ULSA ZARSAN ULS TURCHID TURIN TOLGOI UGER DUSASAI
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (192.82.72.26)
    IIM HULGAICH LUIVARCHDIIN YALIIG INGEJ IHEER BUURUULJ YAAGAAD CH BOLOHGUI SHUU DEEE ARAI DEBDENEE TEGVEL SHOROND EDNII HAJUUD YALIHGUI ZUILEER YAL EDELJ BAIGAA BUH HORIGDLUUDAD URSHUUL UZUULEH BOLJ BAINA UUUUU TA NART ODOO ARD TUMEN HEZEE CH ITGEHGUI SHUUUUU
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • Үнэн (202.9.40.150)
    Ардчилсан нийгэм шүү дээ хулгайчуудын нийгэм, коммунизмд эргэж орох гээд байгаа юм уу...
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • Хулгайч авилгачдаа (202.9.46.170)
    Хүрэлсүх гуай энэ шүүгч прокурорынхоо авилгал авдаг ажиллагааг нэн даруй зогсоохгүй бол ард түмэн босно шүү.та нараас болж монголын ард түмэн ядуу амьдарч бгаа шүү хулгайч нараа.шүүхийг бүхэлд нь шинжилж цэвэрлэгг хийхгүй бол монголын ард түмний уур хилэн дээд цэгтээ ирлээ.идээ вээрээ цэвэрлэхыг шаардаж бна.засгийг газрынхан
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.21.20)
    Ее хеерхийс
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • ШЕЗ өө татан буулгаач (192.82.67.124)
    БҮХ шүүгчээ халах хэрэгтэй. ШИНЭЭР ШЕЗ ийг байгуулж, сонгон зарлаж шүүгч нараа тодруулая. АВЛИГАЧИНГ шударга шүүгч шүүх ёстой. ОДОО монголд шударга нэг ч шүүгч байхгүй. ТЭР бүү хэл авлигачин гавъяат шүүгч ч тодорч байсанг бүү март.
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • Иргэн (64.119.27.121)
    За за доромжилж дуусахгүй юмаа. Нүгэл нүдээрээ гарах цаг ирнэ новшнуудаа
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 48 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 58 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 37 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 49 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    10 цаг 4 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 12 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 40 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК