Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэндийн сайд болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч нар ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээ, хүүхдийн тасгуудад ажиллалаа

2020-12-06
0
ЖИРГЭХ

Ковид-19 халдварын эсрэг эрүүл мэндийн салбарын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар ЭХЭМҮТ-ийн шинээр ашиглалтад орж буй ариутгалын тасгийн үйл явцтай танилцаж, орны нөөц болон эрчимт эмчилгээний тасгуудад ажиллалаа.

ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа эдгээр өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн үйл ажиллагаа хэвийн байх нь хамгийн чухал. Тохиолдлоор халдвартай иргэн эмнэлгээр үйлчлүүлэхэд хэрхэн яаж тусгаарлах, бусад тасгийн үйл ажиллагааг хэрхэн доголдуулахгүйгээр иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, халдвар хамгааллыг хэрхэн хангах талаар эмнэлгүүдэд шалгалт хийж ажиллаж байна. ЭХЭМҮТ-ийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдлыг маш сайн хангаж ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд хэрэглэгдэх нэг удаагийн хувцас, хэрэглэлийн нөөцийг бүрдүүлж, шинжилгээ авах, тусгаарлах өрөөнүүдийн зохион байгуулалтыг зөв хуваарилсан. ЭМЯ-ны санхүүжилтээр хүчин чадлыг нь нэмж, тохижуулсан “Амьсгалын Эрхтний Эмгэг судлалын тасаг” 80 ортойгоор ашиглалтад орсон бөгөөд болзошгүй нөхцөл байдалд тус тасгийг ашиглахаар төлөвлөгөөнд тусгагдсан. Өнөөдөр эрүүл мэндийн салбар дан ковид гэлтгүй бусад бүх эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ өндөржүүлсэн байдалд үзүүлж байна. Энэ долоо хоногийн ажлын таван өдөрт гэхэд нийт төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 13225 иргэн үйлчлүүлж, шаардлагатай тусламжаа авсан байна. Мөн энэ хугацаанд 800 орчим мэс засал хийгдсэн. Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5”  хөтөлбөрийн хүрээнд энэ удаа ЭХЭМҮТ-д ариутгалын тасгийн барилгын их ажил, иж бүрэн тоног, төхөөрөмжийг шинэчлэх ажил дуусч, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод байна. Түүнчлэн эмнэлгүүдээр үйлчлүүлж буй сэжигтэй тохиолдолтой иргэн болон хэвтэн эмчлүүлж буй иргэдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулах ажил хийгдэнэ. Эрүүл мэндийн байгууллагууд маань халдварын үед зөв зохион байгуулалттайгаар ажиллаж чадвал бид халдварыг түргэн хугацаанд хумих боломжтой гэж харж байгаа” гэлээ. 

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр “Дэлхий дахинаа тархаад буй Коронавирусийн тохиолдол Монгол Улсад бүртгэгдээд сар орчим болж байна. ЭХЭМҮТ нь хүүхдийн 25 чиглэлээр, эх барихын есөн чиглэлээр цорын ганц тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг эмнэлэг. Зүрх судас, хүүхдийн бөөр, дотоод шүүрэл, мэс засал, нүд, чих хамар хоолойн өвчлөлийн үед хүүхдүүд манай эмнэлэгт л ханддаг. Тэгэхээр бид үндсэн тусламж үйлчилгээгээ энэ үед тасралтгүй явуулах ёстой. Монгол Улсын хувьд томуу, томуу төст өвчний улирал эхлэх үетэй таарч энэ халдвар дотооддоо тархсан нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Өвчний эхний шинж тэмдэг нь аль алинд нь амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдгээр илэрдэг, ковид-19-ын онцгой шинж тэмдэг байхгүй учраас иргэд төөрөгдөх явдал байна. Зарим тохиолдолд ханиад, томуу гэсэн оношоор эмчлэгдэх, эмчлэгдэх явцдаа коронавирусийн онош нь тодрох эрсдэл өндөр байна. Бидний хувьд эмнэлэгт хандсан сэжигтэй тохиолдлуудаа тусгаарлаж, түргэвчилсэн оношилгоог хийж ажиллаж байгаа бол хэвтэн эмчлүүлэх иргэдээ бүгдийг нь шинжилгээнд хамруулахаар боллоо. Мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд эмнэлгийн бусад тасгийн үйл ажиллагааг алдагдуулалгүйгээр хэрхэн зохион байгуулах тал дээр зөвлөгөө авлаа. ЭМЯ, ДЭМБ-ын гаргасан зөвлөмжийн дагуу ирүүлсэн саналыг ажил үүрэгтээ тусгаад ажиллаж байна” гэлээ.

Эрүүл мэндийн сайд болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар Хүүхдийн яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ, амьсгалын замын тасгуудаар орж нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээ цаг алдалгүй авахаар болсон юм.  





0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 23 градус дулаан байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    53 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    1 цаг 39 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    2 цаг 25 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    2 цаг 45 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    2 цаг 49 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    3 цаг 14 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    3 цаг 35 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    3 цаг 52 мин
  • Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
    4 цаг 1 мин
  • АНУ-ын бизнес эрхлэгчид Ковидынхоос ч том хямралтай нүүр тулж байна
    4 цаг 10 мин
  • Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
    4 цаг 19 мин
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
    4 цаг 20 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
    4 цаг 57 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1998 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    5 цаг 9 мин
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
    5 цаг 24 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 24 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
    5 цаг 26 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    5 цаг 35 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    Өчигдөр 11 цаг 26 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК