Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 94 чиглэлд 19 аж ахуйн нэгж байгууллагын 623 тээврийн хэрэгсэл гарч байна.
Энэ сарын 5-ны өдрийн байлаар нийт 4072 рейс гуйцэтгэж, 139923 зорчигч тээвэрлэсэн байна. Мөн Багануур~Улаанбаатар чиглэлийн буухиа уйлчилгээнд хоёр тээврийн хэрэгсэл ажиллаж, 152 зорчигч тээвэрлэжээ.
Харин өчигдөр нийтийн тээврийн уйлчилгээ 07.00 цагаас эхэлсэн бөгөөд 94 чиглэлд 623 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Нийтийн тээврийн уйлчилгээний замын хөдөлгөөний аюулгуй байдал болон зорчигчдод автотээврийн хяналтын байцаагчид хяналт тавин ажиллаж байна.