Энэ сарын 6-нд цагдаагийн байгууллагад нийт 793 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 38 нь гэмт хэргийн шинжтэй, хулгайлах гэмт хэрэг 11, гэр бүлийн хүчирхийллийн 58 дуудлага ирсэн байна.
Мөн оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 66, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан, танхайрсан 59 дуудлага бүртгэгджээ.