Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаар ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 6-ны өглөөний 11 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын болон явуулын лабораторид нийт 23341 хүнд PCR шинжилгээ хийсэн. 38 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал Улаанбаатарт 32 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 32 нь цэргийн төв эмнэлэгт бусад нь тусгаарлалтад байсан хүмүүсийн ойрын хавьталоос илэрсэн. Улаанбаатарын голомтын нийт халдвар 128 тохиолдол болж байна.
Сэлэнгэ аймагт 2, нийт батлагдсан 203 боллоо. Замын-Үүдэд 3 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь гэр бүлийн хүмүүс. Ингээд Дорногвьд нийт 31 тохиолдол бүртгэгдлээ. Мөн Орхон аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн. Нийт 25 тохиолдол боллоо. Харин Дархан, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Дотоодын халдвар 439 боллоо. Харин Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 887 болж, эдгэрсэн хүн 384 боллоо. Халдвартай 494 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 71, хөнгөн 416 хүн байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)