Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа эрсдэлийн үнэлгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эрсдэлийн үнэлгээг найман байгуугын 20 гаруй ажилтны үнэлгээ хийсэн. Нийт хүн амын дунд халдвар тархах эрсдэл ямар байгааг судлахад эрсдэл өндөр байна гэж гарсан. Ингээд санал, зөвлөмжүүдийг бичээд УОК-т өнөөдөр хүргүүлнэ.
Мөн Архангай аймагт халдвар хамгааллын дэглэм сулларсан, хувийн хамгаалах хэрэгсэл байхгүй гэдэг нь ташаа мэдээлэл” гэлээ.
А.Сүх