ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтанууд халдвар авч, тусгаарлагдаад буй. Тиймээс эмч, хүний нөөц хангалттай байгаа эсэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "Шуурхай арга хэмжээний 10 баг ажиллаж байсан. Үүний зургаан баг нь ХӨСҮТ-д ажиллаж байсан зургаан эмч, ариутгагч, лаборантыг тусгаарласан байгаа. Тиймээс нөөцөөсөө тархвар судлалын эмч нараа нөхөж, долоон баг ажиллаж байна. Мөн энэ чиглэлээр сургууль төгссөн хувийн эмнэлэг болон, нийслэлийн Эрүүл мэндийн газар ажиллаж байгаа эмч, сувилагч нараа татан оруулахаар нөөцөнд бүртгэн авсан байгаа" гэв.
Б.Баатар