Коронавирусний халдварыг дотооддоо алдсанаас үүдэж, гамшгийн бэлэн байдалд шилжиж хатуу хал хорио тогтоогоод байгаа билээ.
Энэ хугацаа арванхоёрдугаар сарын 11-ний өдөр буюу энэ долоо хоногт дуусах учиртай. Харин хөл хориог сунгах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Тэгвэл ЭМЯ-наас ямар чиглэл өгч байгаа талаар А.Амбасэлмаа дарга "Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлууд нь бүгд хяналтад буюу тусгаарлалтад байсан хүмүүсээс халдвар илэрч байна. Тиймээс халдварыг одоогоор хяналтдаа байлгаж байна. Харин хөл хориог сунгах эсэхийг эрсдлийн түвшингээр үндэслэн шийднэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийд нэг хүн л халдвартай байхад л бүгд халдвараар өвчлөх магадлалтай гэдгийг зөвлөж байгаа. Тиймээс иргэд анхаарлаа сулруулж болохгүй" гэдгийг зөвлөлөө.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)