Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор архи, согтууруулах ундааг хориглосоор атал өнгөрсөн шөнө гэхэд л 105 хүнийг эрүүлжүүлсэн байна.
Хамгийн сүүлд гэхэд л түгээлтийн автомашинаар согтууруулах ундаа зарж байсныг цагдаагийнхан илрүүлсэн. Хамгийн ноцтой нь, хүнсний дэлгүүрүүдэд битүүмжлээд байсан архи, шар айргийн нөөц багасч, өдрөөс өдөрт эрүүлжүүлэхэд “хонох” хүний тоо нэмэгдсээр байна.
Энэ нь хэрэглээ байгааг харуулж, нөгөө талаар энэ төрлийн далд худалдаа, наймаа эрчээ авсныг харуулж буй хэрэг юм. Түүгээр ч үл барам техникийн спирт ууж, олон хүн амиа алдсан ноцтой хэргийн талаар дуугарах хүн ховор байна.
Өөрсдөөсөө болсон хэмээн буруутгах тал нь давамгайлж байхад юунаас болж олон хүний амь нас эрсдэв гэдэгт анхаарал хандуулж буй албан тушаалтан алга.
Сэтгэгдэл (1)