“Автобус-1” баазын жолоочоос коронавирусний халдвар илэрч, тус баазын 1000 орчим ажилтанг шинжилгээнд хамруулж, 40 гаруй ажилтанг жолоочийн ойрын хавьтал гэдгээр нь тусгаарлаад байгаа билээ. Тиймээс халдвар анх илэрсэн цаг буюу арваннэгдүгээр сарын 4-нөөс өнөөдрийг хүртэл тус баазын автобуснуудыг үйлчилгээнд гаргахгүй байгаагаас өвлийн дүн хүйтнээр зорчигчид зутарч байна. “Автобус-1” баазын хувьд нийслэлийн тээврийн үйлчилгээний 30 хувийг хангадаг байна. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудын хүртээмж багасч, зорчигчдыг чирэгдүүлж эхэлсэн ч нөхөж гаргах автобус байхгүй гэдгийг албаныхан хэлж сууна.
Нийслэлийн онцгой комисс энэ асуудлаар хуралдан, УОК-той зөвшилцсөний үндсэн дээр “Автобус-1” баазын үйл ажиллагааг энэ долоо хоногтоо эхлүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Харин энэ хугацаанд автобусаар гэр, ажлын хооронд зорчдог иргэд л зутарч таарах нь. Автобусаар зорч, хувийн автомашинаар явуулахгүй. Эсвэл нийтийн тээврээр битгий яв эрсдэлтэй гэх албаныхны орон гаран шийдвэрийн хохирогч нь иргэд л байх юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)