Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11, 12-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9, 10-нд зарим газраар, 11, 12-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндий, Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 11-нээс хүйтний эрч чангарна.