Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 7-нд нийт 27488 хүнд шинжилгээ хийснээс нэг хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Энэ нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн. Ингээд Сэлэнгэ аймагт нийт тохиолдол 204 боллоо.
Дархан-Уул аймаг, Говьсүмбэр, Дорноговь, Улаанбаатар, Архангайд сүүлийн 24 цагийн байдлаар халдвар нэмж бүртгэгдсэнгүй.
Улсын хэмжээнд кластер хавьтал 440 боллоо. Нийт батлагдсан тохиолдол 888 байгаагаас 384 хүн эдгэрсэн" гэлээ.
А.Сүх