Энэ сарын 7-нд нийт 27488 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд халдвар илэрчээ. Ингээд улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 888 боллоо. Үүнээс кластер өвчлөл 440 байна.
ХӨСҮТ-д маш хүнд хүн байхгүй. Харин 66 настай хүнд нэг хүн байна. Түүнчлэн Цэргийн төв эмнэлэгт маш хүнд нэг хүн байна. Хоёр хүн байснаас нэгнийх нь биеийн байдал дээрдсэн. Мөн 58-76 насны зургаан хүн биеийн байдал нь хүнд байна гэж үнэлэгдсэн гэдэг мэдээлэл өглөө.
А.Сүх