Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Дэлхийн олон улс хүн амаа дархлаажуулах вакциныг хэрэглэж эхэлсэн. Вакциныг хөгжүүлэхэд 10-15 жил зарцуулдаг. Цар тахалтай холбогдуулан богино хугацаанд вакцин гаргаж байна.
Коронавирусний вакциныг иргэдээс асуумж авч хийнэ.
Мөн өчигдөр хөл хориог сунгасан талаар мэдээлэл нийтэд цацагдсан. ОДоогоор хөл хориог сунгах эсэх талаар санал Эрүүл мэндийн яамнаас хүргүүлээгүй байгаа” гэв.
А.Сүх