НИТХ-ын ирэх оны төсөвт нийслэлийн харьяа байгууллага, агентлагуудад 38,5 тэрбум төгрөгийн татаас өгөхөөр мөнгийг төсөвт суулгажээ.
Жилээс жилд алдагдалтай ажиллаж ирсэн, үйл ажиллагааны зардлаа нөхөж чаддаггүй, тог, цахилгаан, дулааны мөнгөө ч төлж дийлдэггүй нийслэлийн өмчит олон газар байдаг байна. Тухайлбал, Уртцагаан зэрэг олон байгууллагын үйл ажиллагааны жил бүрийн алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж иржээ. Ирэх жилийн төсөвт ч 38,5 тэрбумыг суулгасан нь олон хүний эсэргүүцэлтэй тулаад байгаа аж.
Нийслэлийн өмчит нэртэй үр ашгаа өгдөггүй байгууллагуудыг татан буулгаж, урсгал, үр ашиггүй зардлыг бууруулах шаардлагатайг НИТХ-ын төлөөлөгчид хэлж, санал, гомдлоо холбогдох байгууллагууд нь гаргажээ. Түүний оронд энэ мөнгийг тодруулбал, татаасын 38,5 тэрбумыг цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод буй аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжихэд зориулах хэрэгтэй гэдгийг төлөөлөгчид онцолжээ.
Сэтгэгдэл (1)