Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор архи, согтууруулах ундаа худалдан, борлуулахыг хориглосон.
Үүнтэй холбоотойгоор шагийн архины үнэ тэнгэрт хадаж, эцэстээ долоон хүн техникийн спирт ууснаас дөрөв нь амиа алдаад буй.
Цаашид ч архины хамааралтай иргэд амь насаа алдах нь энүүхэнд байна гэхэд хилсдэхгүй болжээ.
Учир нь, тэд эмийн сангаас цэнхэр спирт, спиртэн суурьтай эм, бэлдмэл, уусмал худалдан авах нь, сураглах нь нэмэгджээ. Тиймээс эмийн сангууд гар ариутгагч болон салимон, долоогонын ханд, ариутгалын цэнхэр спиртийг худалдаалахаас татгалзаж эхэлжээ.
Сэтгэгдэл (1)