Орлогоороо амьдардаг иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт муудаж байгаагийн илрэл нь гэр хорооллын айл өрхийн 60 хувь нь гол хэрэгцээт хүнс, түлшээ худалдан авах чадваргүй болсноос бичиг баримтаа барьцаалаад эхэлсэн байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн II хороонд гэхэд л амьжиргааны түвшин доогуур 119 мянган айл өрх хүнсний талон авдаг ба түүний гадна үлдсэн 300 мянган өрх хоол хүнсгүй болж, бичиг баримтаараа нэн шаардлагатай ногоо, гурил, будаа болон сайжруулсан түлшээ зээлээр авч, оронд нь гол бичиг баримт болох иргэний, жолооны, ажлын үнэмлэхээ барьцаанд тавьж эхэлсэн байна.
Мөн дэлгүүрүүд ч зээл тавьсаар бараагаа татах мөнгөгүй болсны улмаас хүнсний бүтээгдэхүүний нэр, төрөл эрс цөөрсөн аж.
Сэтгэгдэл (1)