Нийслэлийн Баянгол дүүрэг III, IV хороололд байрлах “Алтай” зочид буудалд тусгаарлалтад байсан 27 иргэнийг ХӨСҮТ-рүү яаралтай нүүлгэн шилжүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Харин өчигдөр оройн байдлаар, дээрх 27 хүнээс коронавирусний халдвар илэрсэн. ЭМЯ нууцалж байна гэх мэдээлэл тархсан юм. Үүнийг батлах мэт зочид буудлаас ХӨСҮТ-рүү хүргэгдсэн нэгэн эмэгтэй “ Би гадуур явж байгаад өөрийнхөө хариуцлагагүйгээсээ болоод халдвар авчихсан бол миний буруу. Гэтэл би нэг ч удаа гэрээсээ гараагүй. Хүүгийн минь найз халдвартай байж болзошгүй гээд биднийг гэрээс шууд тусгаарлачихсан. Дээрээс нь тусгаарлалтын өрөөнд байсан гэр бүлийн маань бүх хүн халдвар авчихлаа. Гэр бүлээрээ ийм болчихоод байхад хэн хариуцлага хүлээх юм бэ. Үнэхээр гомдолтой байна” хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татаад байна.
Мөн зарим эх сурвалж, “Алтай” тусгаарлах байрнаас хоёр тохиолдол илэрлээ. Энэ нь тус зочид буудалд ажиллаж байсан эмч, онцгой байдлын алба хаагч гэлээ. ЭМЯ-ны өнөөдрийн 11 цагийн хэвлэлийн хурлаас энэ талаарх бодит мэдээллийг өгнө гэж найдъя.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)