Засгийн газрын хуралдааны шийдвэрээр ирэх даваа гарагаас 34 үйлчилгээний байгууллага үйл ажиллагаагаа халдвар хамгааллын дэглэмийн дор хэвийн явуулахаар боллоо. Учир нь халдварын голомтлон тархаж байгаа ихэнх аймгуудыг хяналтандаа аваад байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамны сүүлд өгсөн мэдээллээр Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар нэмж бүртгэгдсэнгүй. Ялангуяа дээрх аймгуудад сүүлийн 48 цагийн байдлаар халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл, сар гаруйн хугацаанд хатуу хөл хорио тогтоосны үндсэн дээр халдварын тохиолдлуудыг хяналтандаа авч эрсдэлийг 10 дахин бууруулсан талаар эрдэмтэн мэргэдүүд онцолж байна.
Манай улс хөл хорионы хугацаанд ажиглалт, тандалтын зорилгоор болон хавьтал тэдгээрийн ойрын хавьтлууд нийт 557800 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс дотоодод тархсан халдварын тохиолдол 443 байна.
Нэгэнт халдварын голомтуудыг хяналтандаа авсан учир үйл ажиллагаа нь тасалдаад байгаа аж ахуйн нэгжүүдийг нээж, хорио цээрийнхээ дэглэмийг бууруулж байна. Хамгийн гол нь коронавирусийг нэмж тархаахгүй байхад иргэн бүр хариуцлагатай байж маскаа сайн зүүх, гараа ариутгах зэрэг өөрөөс шалтгаалах дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай болж байна.
А.Сүх
Даваа гаригаас дараах 34 байгууллагын үйл ажиллагааг нээнэ.
Сэтгэгдэл (1)