ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд халдварт өртөж байгаа нь хамгаалалтын хувцас хэрэгсэл хүрэлцээгүйгээс бус гол нь дэглэм алдагдаж байгаатай холбоотой аж.
Тодруулбал, эмч, ажилтнууд эрсдэлтэй нөхцөлд ажиллаад гарч ирэн хамгаалалтын хувцсаа тайлахдаа алдаа гаргаад байгааг, энэ үеэр халдвар авах эрсдэл өндөр байгааг урьдчилан тогтоожээ.
Цаашид ч эмч, ажилтнууд халдвар авч буй шалтгааныг тодруулахаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж. Мөн аль болох ачааллаар дарахгүй байхад анхаарч байгаа юм байна.
Сэтгэгдэл (2)