Арванхоёрдугаар сарын 8-наас эхлэн Архангай аймгийн Батцэнгэл, Их тамир болон Дорноговь аймгийн Замын-Үүдээс бусад сумаас ирж буй иргэдийн түргэвчилсэн оношлуурын шинжилгээ болон асуумжийн хариуг үндэслэн нийслэл хот руу нэвтрүүлэхээр Улсын Онцгой комиссоос шийдвэрлэжээ. Учир нь аймгуудад PCR шинжилгээний аппарат байдаггүй тул иргэд уг шинжилгээг өгөх боломжгүй улмаар хөдөлгөөнд оролцож чадахгүй байдалд хүрсэн тул ийнхүү шийдвэрлэсэн байна.
Ташрамд өгүүлэхэд Архангай аймгаас ирсэн нэг иргэн PCR шинжилгээ өгөөгүй байсны улмаас хот руу нэвтэрч чадалгүй бие нь муудаж, түргэн тусламж үзүүлж байх үеэр нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.