Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэдийн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг 20 цэгт авч байгаа. Энэхүү үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл явах учиртай. Тиймээс өнөөдрөөс шинжилгээ авах цэгийн үйл ажиллагааг албан ёсоор зогсоож байна” гэлээ. Хөдөө орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөн саарч, харин эсрэгээрээ оюутнуудынх ихэсчээ. Тиймээс НОК энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа юм байна.