АНУ-д ажиллаж, амьдардаг Т.Тэгш-Өлзий 1000 ам.доллар хандивлаж гэр хорооллын иргэдийн дэлгүүрт тавьсан өрийг тэглэж өгчээ.
Тэрбээр АНУ-ын Калифорни муж Лос-Анжелес хотод Тракны жолоочоор ажилладаг бөгөөд "Хүн Чанар" нэвтрүүлэгийн багтай холбогдон "Хэдийгээр би баян хүн биш ч телевиз үзээд хоногийн хоолоо дэлгүүрээс зээл хийн залгуулж байгаа дэвтэр дүүрэн өртэй хүмүүст бага ч болов тус дэм болохоор холбогдож байгаагаа" хэлээд 1000 доллар шилжүүлжээ.
Уг хандивыг хүлээн авсан "Хүн Чанар" нэвтрүүлгийн хамт олон гэр хороололоор явж өөртэй нь дэлгүүрийн хүмүүсийг шууд холбож олон айл өрхийн өрийг тэглэж өгчээ.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Сэтгэгдэл (9)