Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, хатуу хөл хориог сулруулж байгаатай холбоотойгоор арванхоёрдугаар сарын 14 буюу ирэх даваа гарагаас автомашинуудын хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлэхээр болжээ.
Тиймээс өмнөх шигээ дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцох юм байна. Мөн хэсэг хугацаанд тодорхой салбарын автомашинуудыг QR кодоор хөдөлгөөнд оролцуулж байсан. Тэгвэл энэхүү шийдвэр нь даваа гарагаас хүчингүй болох юм байна.