Манай улсын урд хөрш цар тахалд нэрвэгдэж ахуйд төрийн тэргүүн Х.Баттулга айлчилж байсан. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улс хөршдөө 30 мянган хонь бэлэглэж байгааг мэдэгдсэн.
Монголчуудын бэлэглэсэн хонь өнгөрсөн сард эздэдээ хүрч, баярласан талархсан сэтгэгдлүүд сошиалаар нисэж байсан билээ. Тэгвэл аяганы хариу ирдэгчлэн монголчуудын хониор тусласны хариуг БНХАУ-ын Хэбэй мужийнхан барьжээ.
Хэбэй мужийнхан 30 мянган хонь өгсөн хандивт талархаад гурван ПиСиАр машин, 30 мянган түргэвчилсэн оношлуур, 23 мянган цайны дээжээ илгээснийг Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Т.Бадралд гардуулсан байна.
Б.Лхам