Арванхоёрдугаар сарын 9-ны өдөр Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн тусламж авахаар ирсэн нэг иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь сул буюу эерэг гарчээ.
Тиймээс аймгийн онцгой комиссоос хариу арга хэмжээ аван ажиллаж, тус иргэний сорьцыг PCR оношлуураар баталгаажуулахаар ЗӨСҮТ-рүү илгээсэн байна. Хариу арга хэмжээний хүрээнд PCR шинжилгээний хариу гарах хүртэлх хугацаанд аймгийн төв буюу Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ.
Шинжилгээний хариу батлагдаагүй байгаа учир ард иргэд хөл хорионы дэглэмээ баримталж, тайван байхыг АОК анхааруулсан байна.