Короновирусын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт 5 хүний шинжилгээнд короновирус илэрсэн. Үүний дөрөв нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтал, нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч. Улсын хэмжээнд голомтлон гарсан хэсэгт нийт тохиолдлыг үзүүлбэл, Улаанбаатарт 133 Сэлэнгэ 207 Орхон аймагт 25 Дархан-Уул аймагт 45 Дорноговь аймагт 31 Говьсүмбэр аймагт 4 Архангай аймагт 3 Монгол Улсад короновирусын батлагдсан нийт тохиолдол 898 , үүнээс 384 тохиолдол эдгэрсэн байна.
Биеийн байдал маш хүнд 1 , хүнд 5 , хүндэвтэр 84 , хөнгөн 414хүн эмчлэгдэж байна” гэв.