Коронавирусний халдвар авсан хүмүүст илэрч буй эмнэлзүйн шинж тэмдэгийн талаар мэдээллээ. Тодруулбал халдвар авсан иргэдийн 30 гаруй хувьд хуурай ханиалгах эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа бол 15-19 хувьд нь хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх шинж тэмдэг илэрчээ. Мөн халуурах, нусгайрах, маш бага буюу 5 орчим хувьд нь амт, үнэр мэдэхгүй болох, хамар хоолой хуурайших, нүд улайх, ядарч сулидах шинж тэмдэг илэрч байгаа аж. Харин насны хувьд 0-90 насыхан өвчилсөн гэдгийг ЭМЯ мэдээллээ.
Б.Бат