Коронавирусний халдвар илэрч, батлагдсан тохиолдлуудын амьдарч байсан газруудад хөл хорио тогтоож байгаа билээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд халдвар гарсан. Тухайн иргэний амьдарч байсан байранд хатуу хөл хорио тогтоогоод байгаа. Харин байрны талаар ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "Тухайн хорооны иргэнээс шинжилгээ авч, амьдарч байгаа байрыг тусгаарлалтад авсан. Коронавирусний эхний шинжилгээг авахад хариу сөрөг гарсан. Гэхдээ 14 хоногийн дараа дахин шинжилгээнд хамруулж, хариу сөрөг гарвал хөл хориог цуцална" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)