ЭХЭМҮТ-д халдвартай бүсээс буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирж эмчлүүлж байсан хүүхэд коронавирусний шинжилгээний хариу хүлээж байгаад эмчилгээ авч чадалгүй нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн чанарын албаны дарга А.Оюунчимэг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлгээс 10 настай хүүхэд 11 сарын 20-ны өдөр 22-ын товчоон дээр ирлээ гэх мэдээлэл манай эмнэлэгт ирсэн. Энэ дагуу эмнэлгийн баг тус газар руу явж байх хооронд онцгой байдлынхан ЭХЭМҮТ-д хүргэж ирсэн байсан. Ингээд тусгаарлах өрөөнд авч, коронавирусний шинжилгээ авч, тусад нь баг гаргаж, эмчилгээг эхлүүлсэн. Харин маргааш нь хариу сөрөг гарсан тул тусгаарласан эрчимт эмчилгээний тасаг руу оруулж дахин тусад нь баг гаргаж ажиллуулсан. Энэ хооронд ар гэрийнхэн нь шинжилгээ хийлгэхээр болсон. Хүүхдийн онош тодорхой байсан. Бүх эмчилгээ шаардлагын дагуу хийгдсэн. Хүнд ирсэн тул бүх эмчилгээ стандарт, удирдамжийн дагуу хийсэн. Энэ хооронд ээжид нь хүүхдийн биеийн байдлыг мэдээлж байсан. Ингээд ээжийнх нь хариу сөрөг гарсан тул сахиураар авсан. Чанарын албан тухайн хүүхдэд хийж байсан эмчилгээ, оношилгоонд байнга хяналт тавьж байсан. Хүүхдэд хийсэн эмчилгээ оношилгоо нь задлан шинжилгээний хариугаар онош тохирсон" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)