НҮБ-ын Ерөнхий Ассамблэй Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг баталсан өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Гэтэл хүний эрхийн өдрөөр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчийг баривчилсан нь олны анхаарлыг татаж, дургүйцлийг төрүүлээд байна.
Тодотговол ММ агентлагийн сэтгүүлч Б.Пүрэвийг үзэл бодлоо илэрхийлж, эсэргүүцэн жагссан хэмээн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид баривчилсан байна.
Монгол Улс бол Нэгдсэн Үндэстний байгууллагаас батлан гаргасан хүний эрхийн үндсэн 18 гэрээний 17-д нэгдэн орсон эхний 10 улсын нэг юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)