Өчигдөр буюу 12 дугаар сарын 9-ний өдөр Архангай аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн үйлчилгээ авахаар ирсэн нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу сул эерэг гарч, сорьцыг PCR шинжилгээнд илгээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тухайн иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Архангай аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэлгүй 192 цаг өнгөрч байгаа бөгөөд хөл хорионы үед дэглэмээ сайн баримталж, маскаа зүүн, гараа ариутгацгаахыг ард иргэддээ уриалжээ.
Б.Баатар