Улсын онцгой комиссоос 2020 оны арванхоёрдугаар сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл тусгай үүргийн нислэгийн хуваарь гарчээ. Тодруулбал Франкфуртын нислэг арванхоёрдугаар сарын 16, Токиогийн нислэг арванхоёрдугаар сарын 20, Сөүлийн нислэг арванхоёрдугаар сарын 25-ны өдөр товлогдсон байна. Дээрх нислэгүүдээр гадаад орноос 570 орчим иргэнээ авчрах шийдвэр гарчээ.
Б.Баатар