Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнийн хүү Одбаяр: Намайг хөөрхөн шоглоод, сануулчихлаа

2020-12-11
0
ЖИРГЭХ

“Зон олны нам”-ын дарга Э.Одбаяртай ярилцлаа. Тэрбээр АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү бөгөөд түүнийг цагдаагийнхан сүр дуулиантайгаар баривчилж яваа бичлэг сошиалд тархсан юм. Харин тэрбээр цоо эрүүл байснаа хэлж, хөөрхөн чадуулчихлаа гэж байгаа. Энэ талаар Э.Одбаяртай ярилцлаа.  


-Тэр өдөр чухам юу болсон юм бэ. Дэлгэрэнгүй ярьж өгч болох уу ?

-Арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнийн 04 цаг өнгөрч байхад хоёр цагдаа манай гэрт гэнэт орж ирсэн.  Ямар ч зөвшөөрөлгүйгээр бусдын гэрт дайрч орчихоод гадуур хувцастайгаа, хүүхдийн мөлхдөг дэвсгэр дээгүүр гуталтайгаа туучин энд тэндгүй мөр гарган явж, их бүдүүлэг загнасан. Гэрт юу хайсан юм ОО-ын өрөө, гал тогоо руу хүртэл орсон мөр нь байна лээ. Би нэгдүгээрт, хөл хорионы энэ үед халдвар хамгааллын дэглэм сахих ёстой гэсэн  зүй ёсны шаардлага тавьсан.  Мөн эрх зүйн туслалцаа авахыг хүсч, өмгөөлөгчөө рүүгээ залгая гэтэл чирч гулдран авч гарсан. Осолтгүй  гутлаа л өмсч амжсан.

-Таныг хувцасгүй шахам хүчээр авч яваа бичлэгээс харахад цагдаагийнхан ноцтой гэмт хэрэгтэн авч яваа мэт л харагдсан. Та үүнд эмзэглэсэн үү ?

-7-8 секундын бичлэг байна лээ. Айлын гэрт дайрч орж, цоо эрүүл хүнийг эрүүлжүүлчихээд одоо болохоор барим тавин худлаа ярьж байгаа нь харамсалтай. Тухайн үед автомашинд суусан хойно цагдаа бидний дунд үл ойлголцол үүссэн. Би юуны учир баривчилж байгааг асууж, шалтгааныг хэлэхийг шаардсан. Гэтэл тэд  “Уг нь цагдаа руу авч явах байсан. Гэтэл чи согтуу байна. Эрүүлжүүлнэ” гээд шууд авч явсан. Очсон хойноо гэрийнхэнтэйгээ холбоо барих хэрэгтэй. Хаана байгаагаа хэлье гэтэл зөвшөөрөөгүй. Үнэндээ бол, хаашаа авч явсныг хэн ч мэдэхгүй байх нь аюултай шүү дээ. Өнгөрсөн зургаадугаар сард гадаадад гацсан иргэдээ өмгөөлж, хамгаалж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө  мөн намайг авч явж, хаана байсныг хэнд ч хэлээгүй. Энэ явдал сая давтагдлаа.

-Тухайн үед үнэхээр согтуу байсан юм уу?

-Би архи огт уудаггүй. Мэдэх хүмүүс нь мэднэ дээ. Хааяа нэг дарс уудаг. Тэр өдөр гэртээ байсан дарснаас жаахныг уусан.  Үнэн юм, нуугаад яах вэ дээ. Гэхдээ цоо эрүүл байсан. Цагдаа нар анх баривчилсан үндэслэлээ хэлж чадаагүй. Харин асуудал өндрөө аваад ирэхээр “Оршин суугчдын гомдлоор гэсэн. Сүүлдээ намынхаа байранд архидан согтуурч байна гэх дуудлага ирсэн”  гэж байгаа юм. Үнэхээр согтуу байсан бол эрүүлжүүлэхийн тулд согтолтын зэргийг тогтоох ёстой биз дээ. Гэтэл тэгээгүй, нэг бүтээлэг өгч бандан дээр унт гэсэн. Би унтаагүй зогсоогоороо байсаар гарч ирсэн.

-Таныг яагаад онцлоод өрөө өрөө хэсүүлээд байсан юм бэ. Тэгж дуулсан. Эсвэл эсэргүүцэл үзүүлсэн юм уу ?

-Анх нэг өрөөнд оруулахад тэнд бүтээлэг нөмөрсөн олон хүн байсан. Эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй байна  гэж шаардлага тавьсны төлөө намайг өөр өрөөнд оруулсан. Тэндээсээ удалгүй гаргаад дахин өөр өрөөнд ганцааранг минь оруулсан. Гэрээсээ нимгэн подволк, гэрийн дотуур өмдтэй гарч ирсэн болохоор би дулаацах гэж дасгал хийж эхэлсэн юм. Гэтэл эрүүлжүүлэхийн цагдаа нар энгэрийн камераа зүүчихсэн өрөөнд орж ирээд нүүр рүү чичлэн элдвээр хэлж, ээлжийн ахлагч нь “Чамайг ямар хөгийн баагий гэдгийг мэднэ. Чи тэгээд яах юм”  гэж доромжилж эхэлсэн. Амьхандаа миний тэвчээрийг барж, би цагдаа нарын биед хүрч ийм л зүйлийг хүссэн хэрэг. Дараа нь хүйтэн агааржуулагч үлээлгэсэн. Агааржуулагч шүүгч байхгүй учраас гадаа хасах хэдэн хэм байна тэр хүйтэн агаар өрөөнд шууд орно гэсэн үг. Ийм л нөхцөлд өглөө болгосон доо.

-Сошиалаар нэг таны тухай мэдээлэл цацаж, С.Эрдэнийн хүүг архидан согтуурч, танхайрсных нь төлөө баривчиллаа гэж шуугьсан. Энэ үеэр Хууль зүйн сайд “Одбаярыг баривчлаагүй” гэж пост оруулсан. Энэ тухай та мэдсэн үү ?

-Арванхоёрдугаар сарын 7-ны орой Хууль зүйн сайд ийм агуулгатай пост хийсэн байсан. Гэтэл ЦЕГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах  албаны дарга Б.Баатархүү нь “Намын байран дээрээ архидан согтуурч байхад нь авч явсан” гэж мэдэгдэх зэргээр тэдний ам, ажлын зөрүү ийм л байдаг. Цоо эрүүл хүнийг эрүүлжүүлэхэд аваачиж хонуулчихаад  үүнийгээ цайруулахын барин тавин зохиомол зүйл ярьж, намайг архидан согтуурч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, танхайрсан хэрэгт баривчиллаа гэдэг ойлголтыг нийгэмд өгчихөж байгаа юм. Ерөнхийдөө намайг шоглочихлоо л гэж ойлгосон.  

-Яагаад шоглосон гэж. Цагдаа нарт ингэх шалтаг байгаа юм уу. Ер нь энэ бүхний шалтгааныг хэрхэн харж байна вэ ?

-Хөнгөхөн шоглоод сануулга өгчихлөө. Хөөрхөн чадчихлаа гэж ойлгосон. Гадаадад гацсан монгол иргэдийнхээ төлөө үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэсний минь төлөө саатуулж, байцаалт авсан нь олон. Тусгаарлалтын 21 хоногийг 14 болгооч, бусад улсад ийм байна гэсний төлөө цагдаагаас дуудсан. Гэтэл саяхан 14 хоног болгочихлоо шүү дээ.

- Таныг С.Эрдэнийн хүү гэдгээр нь шоглосон байж болох уу ?

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ би багын л улс төрийн үйл ажиллагаатай холбоотой элдэв сенсаац, мэдээлэл дунд явж ирсэн учраас хүчтэй реакц үзүүлэхээ байсан. Нэг үгээр, хувь тавилантайгаа эвлэрсэн гэх үү дээ.

-Танай намын хурал болж, таныг даргаараа сонгосон гэсэн. Үүнтэй холбоотойгоор архидан согтуурсан гэж ойлгосон юм биш үү ?

-Манай намын хурал арванхоёрдугаар сарын 6-нд цахимаар болсон. Хурлаас намайг “Зон олны нам”-ын даргаар сонгосон. Цахимаар хуралдсан байхад юун бөөнөөрөө архидах вэ. Тийм асуудал ер болоогүй.

-Таныг хэл амаар доромжилж, элдэвлэсэн ээлжийн ахлагчийг хэн гэдэг мэдсэн үү ?

-Отгонхүү гэсэн. Харин маргааш нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст намайг аваачихад хүнлэг харилцсан эхний хүн нь Энхжаргал байцаагч байсан шүү. Энд хэлэхэд, улаан зоосгүй хүн эрүүлжүүлэхэд орлоо гэхэд хэцүүдэх юм билээ. Зөрчлийн тухай хуулиар 100 мянгаар торгохоос эхлээд бие, сэтгэлийн хүчирхийлэлд давхар өртөж байна. Нөгөө хүний эрхийн байгууллагууд, ХЭҮК хаана байна. Эрүүлжүүлэх байранд халдвар хамгааллын наад захын дэглэмийг огт мөрдөхгүй байна. Амны хаалт ч үгүй юун нөгөө хатуу хөл хорио вэ. Энд хүний эрхийн зөрчил дэндүү их харагдсан. Ганц намайг ингэлээ гэж байгаа юм биш. Эрүүлжүүлэхэд байгаа хүмүүс бие, сэтгэл санааны хүчирхийлэл дор байдаг нь алхам тутам мэдрэгдэж байсан. Эрүүлжүүлэх байр эрүүл мэндийн байгуулагын харьяанд нэг хэсэгтээ байсныг санаж байна. Тэр нь зөв байсан. Хүний эрх талаасаа. Даанч хэл ам гарснаас шийдвэрээсээ ухарсан юм билээ. Харин одоо бол эрүүлжүүлэхэд юун хүний эрх ярих. Харин ч эрүүл мэндэд нь хор хохирол учрах, амь насаа алдах эрсдэл ойрхон байна.

-Та одоо яах вэ. Гомдол гаргах уу ?

-Хууль, хүчний байгууллагуудын алба хаагчидтай холбоотой гомдлыг 126 дугаарт утсаар, мөн цахимаар өгдөг юм билээ. Харин би өнөөдөр (өчигдөр(  цагийн хязгаарлалт тавигдахаар өөрийн биеэр очиж гомдлоо өгөхөөр гарах гэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 23 градус дулаан байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Иргэн (64.119.27.121)
    Зайл цаашаа хулгайч луйварчины удам угсаа аргагүй
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.194.27)
    Тэнэг бацаан
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
  • irgen JARGAL (66.181.187.205)
    harin arhichin geel gutgeed baigaamdaa tsaana ni tiim neg TECHNOLOGY ywaad bh shig bgaan.
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (172.90.225.129)
    Ннэ эөхөр нэгмном уншиж үзсэн болов уу
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • Жаахан дарс уусан ч цоо эрүүл (64.119.16.227)
    Юу ууж байж эрүүл бус болох юм бол?
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • АЧИТ ААВ С ЭРДЭНЭ (59.153.113.34)
    ГАДААДААС ГАНЦ Ч МОНГОЛ ОРУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭХЭД,.СОГТУУ СОЛИОРООД БАЙНААР НЬ БИ ЦАГДАА ДУУДСАН ЮМ.
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.105.2)
    чамайг тарчлахыг хүлээж байна
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Үг хүчтэй гэдгийм даа. Тарчлах гэдэг үг чамд өөрт чинь л үйлчлэнэ. Тэгдэг ч жамтай.
      2020 оны 12 сарын 11
  • 078 (66.181.166.134)
    энэ муу эцгийгээ дууриасан худалч юм билээ. Мэдээж энэ өөрийнх нв зөв байсан бол гэрээр нь туучсан, хууль бус ажиллагааг явуулсан бол эхнэр нь, өөрөө гээд бичлэг хийж баримтжуулж авахаа дээдийн дээдээр мэддэг хүн хог ш тээ.
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.217.93)
    чи муу эрүүл байж харагдаач дээ худлаа ярихаа болиоч дэ чамайг зүгээр байхад цагдаа ирж харагдаач дээ хүн үнэмшмээр юм ярьж сур монголчууд тэнэг биш шүү
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.46.167)
    Архи уугаад эхнэр хүүхдээ зодоод байхаар н нь гэр бүлийнхэн нь дуудлага өгсөн гээ биз дээ,
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (83.20.231.208)
    Chonyn beltreg aavan shoron yavaagui ju
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • mgl (192.82.64.147)
    ene zugeer l uchiraa medehgui teneg batsaan l baihgui tegsen door saihan ajil hiigeed ywaach iim nowshnuud olshirwol mongolin zaluuchuud yu hiihuu soliorood bj bhuu yahu helddee ta nar amjilt husie geh shig
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Архи уусан хүн маргааш нь би жаахан уусан согтоогүй л гэдэг , энэ залууд итгэх юм алгадаа балмад танхай л хүн шиг байгаа юм эцэг нь том бүлэглэлийн толгойлогч шоронгоор явчихсан хүн амьтан айлгаад явдаг болхоор энэ залууд дуурайх юм их л байгаа биз. Хуулийн байгууллага иймэрхүү хүмүүстэй хатуухан хариуцлага тооцож байхгүй бол дийлдэхээргүй эвгүй хүмүүс болно.
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • Chba (202.126.89.166)
    Өөрийн зөв гэсэндээ тууштай байгаарай ажилд нь амжилт хүсие
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    23 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    1 цаг 9 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    1 цаг 30 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    1 цаг 33 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    1 цаг 58 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    2 цаг 19 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    2 цаг 37 мин
  • Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
    2 цаг 46 мин
  • АНУ-ын бизнес эрхлэгчид Ковидынхоос ч том хямралтай нүүр тулж байна
    2 цаг 55 мин
  • Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
    3 цаг 3 мин
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
    3 цаг 5 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
    3 цаг 42 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1998 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    3 цаг 54 мин
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
    4 цаг 9 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 9 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
    4 цаг 11 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    Өчигдөр 11 цаг 26 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК