ШӨХТГ-т интернэт сүлжээ доголдож байна, багцыг автоматаар сунгаж иргэдийг хохироож байна гэсэн гомдол олноор ирэх болжээ. Тиймээс ШӨХТГ-аас Юнивешн монголиа, Скай медиа компанийни удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудтай нь цахим хурал хийн дээрх гомдлоор ярилцжээ.
Хамтарсан хурлаар хэд хэдэн асуудлыг ярилцаж, шийдвэрлэжээ. Тухайлбал, багцыг автоматаар сунгадгийг болиулж, иргэдийн өөрсдийнх нь хүсэлтээр шийдвэрлэж байх, интернэт хурдыг тусгай баг гарган газар дээр нь шалгуулах, гомдол гаргасан хүн бүрийн мэдээллийг гарган нэгбүрчлэн арга хэмжээ авч, хариу өгөх зэргээр асуудлыг шуурхай шийдвэрлэхээр болсон байна. Мөн гадаадад байгаа хэрэглэгчийн гаргасан гомдлыг шалгаж, төлбөрийг буцаан олгох, техник технологийн чадавхыг эх үүсвэрээс тодруулж, шалгуулах ажлын мөн хийхээр болсон аж.