Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр өнөө, маргааш буюу арванхоёрдугаар сарын 11-12-ны өдрүүдэд салхины хурд 18-20 м.сек хүрч ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдэл болох тул тус аймгийн иргэд, малчид сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Энэ дагуу Говь-Алтай аймгийн удирдлагууд иргэдэд сэрэмжлүүлж, аливаа эрсдэлээс сэргийлэх бүхий л арга хэмжээ авч ажиллахыг УОК-оос зөвлөлөө.