УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулан ажиллах байх үед тагнуул, цагдаа, прокурорын дэргэдэх мөрдөн гэсэн гурван байгууллага харьяаллын хэргийг давхар мөрддөг байснаас хэргээ булаацалдах, мөнгө угаах гэмт хэргээр бизнесмэнүүдэд хэрэг үүсгээд цагдан хорьчихдог. Муугаар бол, тус тусдаа илрүүлсэн хэргээ л мөрдье хэмээн суудаг болчихсон байжээ.
Үүн дээр АТГ нэмэгдээд дөрвөн байгууллагын чиг үүрэг давхцаж байсан учраас тусгай субьектыг шалгадаг Мөрдөн байцаахыг албыг 2014 онд татан буулгасан байна. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар” Тус албыг сэргээхэд 100 хувь санал нэг байна. Энэ талаар Алтангэрэл хурандаа, Л.Энх-амгалан хурандаа, Б.Галдаа прокурор зэрэг үе үеийн мөрдөх албаны удирдлагуудтай уулзаж, ярилцаж байгаа. Мөрдөх албыг боловсронгуй болгох судалгааны ажлыг хийж байна.
Одоо энэ талаар танилцуулахад арай эрт байна. Мөн цаашид АТГ дангаараа соён гэгээрүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлэг хянадаг, харин цагдаагийн байгууллага нийтийн хэв журам сахиулан, зөрчил шалгадаг байх зэргээр чиг үүргийг тусад нь зааж өгөх хэрэгтэй” гэв.