Дуучин Т.Дэлгэрмөрөнг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөө өглөө эхэлсэн ч дөнгөж сая хуралдааныг дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 14.00 цагт хийхэр хойшлууллаа. Учир нь, Т.Дэлгэрмөрөн хавтаст хэрэгтэйгээ танилцах хүсэлт гаргасан байна.
Түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хар тамхины төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байх магадлалтай гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгасан юм. Т.Дэлгэрмөрөн гэр бүлийн хүнтэйгээ муудалцах үеэрээ бичлэг хийсэн нь ийн шалгах үндэслэл болсон билээ. Учир нь, эхнэр Ананда нь түүнийг хар тамхи хэрэглэдэг, энэ үеэрээ биед нь халддаг тухай хэлсэн юм. Энэ дагуу Т.Дэлгэрмөрөнгөөс шинжилгээ авахад мансууруулах төрлийн бодис илэрсэн гэж байсан ч тэрбээр үүнийгээ үгүйсгэж, ургамлын гаралтай цай уусан гэж байлаа.
Ард олны хайрыг хүлээсэн эрхмүүд ийнхүү ар араасаа шүүх, цагдаагийн хаалга татаад байна. Хамгийн сүүлд гэхэд л,”Никитон”-ы ахлагч Б.Батчулуун цахим орчинд ёс зүйгүй аашилсан явдалд олон нийт дургүйцэж, харин цагдаагийн байгууллагаас түүнийг дуудан мэдүүлэг авч, тухайн үед хүчирхийлэл үйлдсэн эсэхийг шалгаж эхэлсэн байна. Амны дор хагархай гэгч энэ буюу.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)