Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан товлосон цагтаа эхэллээ. Хуралдаанд мэдээлэл гаргагч Т.Доржханд, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нар оролцож байна. Цэцийн хуралдаан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго илтгэлээ танилцуулснаар эхэлсэн байна.
Мөн өнөөдрийн дунд суудлын хуралдаанд тодорхойгүй шалтгаанаар ирээгүй Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийн оронд Ж.Эрдэнэбулган гишүүн оролцож байна. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг Д.Солонго, Ц.Нанзаддорж, Ж.Эрдэнэбулган, Д.Одбаяр, Г.Баясгалан нарын таван хүний бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж эхэллээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)