Шинэ Үндсэн хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гаргасан захирамжийн дагуу Улсын Дээд шүүх анх удаа улс төрийн намыг татан буулгах тухай асуудлыг хэлэлцэхээр болж байна. Тэгвэл ямар тохиолдолд улс төрийн намыг Улсын Дээд шүүх татан буулгах үндэслэлтэй вэ.
Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын Дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” хэмээн заажээ.
У.Тэргэл