Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанд хэд хэдэн асуудал багтсан бөгөөд түүний дотор хоёр тийшээ хараад буй Ардчилсан намаас ирүүлсэн хүсэлтүүд, Иргэний зориг ногоон намын болон Ард түмнээ хайрлая намын хүсэлттэй холбоотой асуудлыг тус тус хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу тус хуралдаанаар зарим намын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ хэмээн заасан байдаг. Харин яг одоо товлосон ёсоор Улсын дээд шүүх Ардчилсан намын асуудлыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл (1)