Өмгөөлөгч Б.Баасанцогттой бичлэгт гарсан шүүгчдийн асуудлыг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн ёсзүйн хороогоор хэлэлцэв.
Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн саналаар Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарыг шүүгчийн албан тушаалаас огцруулах, харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатарын зургаан сарын цалинг нь 30 хувиар хасах шийдвэр гаргасан байна.
Уг шийдвэрээ баталгаажуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцуулах бөгөөд тус зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх аж.
Б.Баатар
Сэтгэгдэл (4)