Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы тушаалаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр ийн чөлөөлсөн юм.
Гэвч тэрбээр ажлаас хууль бусаар халагдсан гэж үзэн 2021 оны хоёрдугаар сарын 18-нд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан байдаг. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг өчигдөр хянан хэлэлцээд хариуцагч талаас шинэ төлөөлөгч нэмж томилсон, хэргийн материалтай танилцах хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг 2021 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 11.00 цаг болж хойшуулах шийдвэр гаргажээ.
А.Сүх