Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёс зүйн хороо саяхан хуралдаж, “Хонгил”-ын гэгдэх өмгөөлөгч Б.Баасанцогттой бичлэгт хамт гарсан шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Д.Отгонбаатар нартай холбоотой асуудлыг хэлэлцээд, шүүгчийн ёс зүйг зөрчсөн гэдэг үндэслэлээр тэдгээрт хариуцлага тооцсон билээ. Тодруулбал, шүүгч Х.Идэр, З.Болдбаатар нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, харин шүүгч Д.Отгонбаатарыг зургаан сараар цалингийн 20 хувиар торгох шийдвэр гаргасан.
Харин Шүүхийн ёс зүйн хороо мөн өнөөдөр энэ асуудлаар хуралдаж, шүүгч Б.Баасанцогттой холбоотой шүүгч нарын асуудлыг авч хэлэлцсэн байна. Хуралдаанаас шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Т.Өсөхбаяр, М.Алдар, З.Болдбаатар, Б.Халиун, Б.Ариунхишиг нарын зургаан шүүгчид сахилгын хэрэг нээхээр шийдвэрлэжээ.
Эдгээр шүүгчид 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Энканто” хотхонд өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт архидан согтуурсан байж болзошгүй асуудлаар “Дархан монгол-ногоон нэгдэл”-ээс гаргасан нэхэмжлэлийн дагуу өнөөдөр Шүүхийн ёс зүйн хороо хуралдан, дээрх шийдвэрийг гаргасан байна.